Хэрэглэгчийн өдрийг маргааш Чингисийн талбайд тэмдэглэнэ
Жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласнаас хойш дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Маргааш тохиох энэ өдрийг Чингисийн талбайд тэмдэглэх бөгөөд төрийн байгууллагуудаас иргэд хүссэн мэдээ, мэдээллээ авах боломжтой.
2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил “Антибитокийг цэснээсээ хасья” уриан дор нэгдэж байгаа аж.
Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болжээ.
Хэрэглэгчийн өдөрт
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
- Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- Ус сувгийн удирдах газар
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Эрүүл мэнд, спортын яам
- Хүнс, хөдөө аж ахуйн яам
- Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам
- Гааль татварын ерөнхий газар
- ОСНААУГ
- Номин сүлжээ дэлгүүр
- Миний мүлжээ дэлгүүр
- Оргил сүлжээ дэлгүүр
- Сансар сүлжээ дэлгүүр
- Мобиком
- Скайтел
- Юнител
- Жи-мобайл
- KFC сүлжээ ресторан
- Burger king сүлжээ ресторан
- Пицца хат
- Бройдвей пицца
- Мих пицца
- Ноён пицца
- Мистер пицца зэрэг байгууллага оролцох юм байна.