Нийгэм
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн зээл олгох санамж бичигт гарын үсэг зурна
2016-03-16 01:52
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн зээл олгох санамж бичигт гарын үсэг зурна. Тодруулбал, Өнөөдөр Төрийн ордонд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү санамж бичиг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 тэрбум төгрөгийг бичил бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох механизмыг бүрдүүлэхэд чиглэж буй юм байна.
50 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо нийслэл, дүүрэг хороо, аймгийн төвийн бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, бизнесийн бүлэг, аж ахуйн нэгжид 20 хүртэл сая төгрөгийн 9,0 хувийн хүүтэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай олгох ажээ.