Бусад

Цасан шуургатайг анхааруулж байна

А.Сэвжид
2016-03-16 03:19

Цаг уур, орчин шинжилгээний газраас ирэх өдрүүдэд зарим аймгийн нутгаар цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа. Ингээд цаг агаарын долоо хоногийн урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орно. 15-16-нд Алтайн уулсаар салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар цас орно, салхи баруун хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 4 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус өдөртөө 9-14 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч эрс суларч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар цас орж, салхи 12-16 м/с хүрч явган шуурга шуурна. 17-19-нд бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. 16-17-нд салхи зарим нутгаар 14-16 м/с хүрч зөөлөн шороогоор шуурна. Ойрын 4 хоногтоо ихэнх нутгаар  шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. Цаашхи хугацаанд шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.