Нийгэм

Улаанбаатар дахь Мүүнийн сүмээс албан есны мэдэгдэл гаргажээ

А.Сэвжид
2016-03-16 03:33
Одоо Монголын нийгэмд үүсээд байгаа Мүүний гаж урсгал шашны тухай сэтгэл сэртийлгэм буруу ойлголтыг ийм хэмжээнд хүргэж нийгмийг талцуулан, хүмүүсийн сэтгэл зүйд айдас хүйдэсээр дүүрсэн өдрүүдийг бий болгох нөхцөлийг бий болгосондоо элэг нэгт Монголын ард түмнээсээ албан ёсоор уучлал эрж байна.
Монголчууд бид аливаа зүйлд уужуу тайван ухаалагаар хандаж зөвхөн нэг талыг мэдээллийг барихгүйгээр үнэн зөвийг ялгаж, тайлбар, утга учрыг нь олохыг та бүхнээс хүсч байна.
Амьдралд харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг үг байдаг. Бүх юм учиртай гэдэг үг ч бас бий.
Тиймээс бид асуудал тус бүр дээр дэлгэрэнгүй тайлбарыг манай албан ёсны facebook хуудас www.facebook.com/mongolianfamilychu... -аараа тавьж байна.
Манай шашны үндэслэгч Сан Мён Мүүн нь 1920 онд одоогийн хойд Солонгос улсад төрсөн бөгөөд бүхий л амьдралаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зориулсан нийгмийн болон шашны нэрт зүтгэлтэн билээ.
Мүүн багшийн зааж сургаснаар тухайн хүн тодорхой хугацаанд Бурханыг таньж мэдэх, сүнсэн ертөнцийг мэдрэх хийгээд өөрийн зүрх сэтгэлээ сонсож, зөв буруугаа ялгаж салгаж сурсан бол шашны замналаар үргэлжлүүлэн замнах шаардлагагүй, шашны эрин зууны төгсгөлийг бид авчирах ёстой гэж сургадаг.
Өөрөөр хэлбэл шашин бол эцсийн зорилго биш аз жаргалтай, эрүүл саруул дэлхий ертөнц бидний зорилго юм. Шашин бол энэ зорилгодоо хүрэх арга замуудын л нэг юм гэж үргэлж сургадаг.
Хүндэт Мүүн нь шашны зүтгэлтэнээс гадна нийгмийн сайн сайхны төлөөх зорилготой ТББ-уудыг олноор байгуулсан байдаг. Эдгээр ТББ-ууд маань нийгэмд үйлчлэх зорилгынхоо дагуу маш олон үйл ажиллагааг амжилттайгаар зохион байгуулж түмний итгэл урмыг авч байсан ба үүгээрээ дамжуулан нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгоход том түлхэц болсон гэдэгт итгэдэг.
Мүүн багшийн үүсгэн байгуулсан шашин болон ТББ –ууд нь тус тусын зорилго чиглэлтэй ба ТББ-ууд нь шашны ямар нэгэн зан үйл бүхий үйл ажиллагаа явуулдаггүй болохыг албан ёсоор уламжилж байна. Харин шашны байгууллага нь өөрсдийн зан үйл бүхий хөтөлбөрүүд байдаг бөгөөд ТББ-уудын хийдэг үйл ажиллагаатай ижил төстэй нийгэмд үйлчлэх үйл ажиллагааг мөн явуулдаг билээ.
Дашрамд дурдахад манай сүмийн дэлхий даяар нэрлэгддэг нэр нь Эв нэгдэлийн сүм буюу сүүлийн үед Гэр Бүлийн Сүм нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Нэг үгээр хэлбэл Мүүний сүм гэдэг нэр томьёо нь албан ёсны нэршил биш бөгөөд шашны үндэслэгчийн нэрээр нийгэмд ийн нэрлэгдэж ирсэн билээ.
Та бүхэн нэг талыг барьсан мэдээллийг эх үндэс болголгүйгээр манай албан ёсны facebook хуудасаар https://www.facebook.com/mongolianf... орж үнэн зөв мэдээллийг авах боломжтой.

  1. 103.229.121.* Зочин 2016-03-17 13:28
    solongoschuud tarhiig ni ugaachij
  2. 178.115.131.* Зочин 2016-03-17 07:15
    Ter undeslegch muuniigee buhii l amidarlaa hun turulhtunii sain saihnii toloo zoriulsan gechijee yaanaa erguuttsen malnuudaa! Ter chine huchingiin hergeer hed heden udaa bolon oor olon shaltgaanaar shoron orond horigdoj delhiid danstai luivarchin hun bnadaa, zuud noirnoosoo sereechee urhind orson malnuud mine!!!!!!!
  3. 78.52.140.* zailaa 2016-03-17 04:46
    Za za bur amar amar...ta nariig mongold horigluulahiin toloo buh etseg ehchuud negdenee, ardchilsan namiin ebegiin heden huuhnuud, mongoor bichder eliiregch metees busad n za
  4. 59.153.112.* haku 2016-03-16 22:32
    Ugaasa buh yum chin ilt bhad humuusiig malnuud gj bodoo yu dald orj uz
  5. 103.57.93.* зайл 2016-03-16 19:33
    зайлаачээ юу хуцаад байгаа юм бэ энэ монгол чинь угаасаа та нараас болж дампуурлаа шдээ одоо зайлалдаа тэр та нарын агуу гэгддэг мүүн дээрээ очоо араас яв үндэсээрэй далд орцгоогоорой
  6. 150.129.140.* Зочин 2016-03-16 17:29
    Zailaach
  7. 202.179.27.* яч 2016-03-16 12:00
    баярлалаа, хэрэггүй, зайл