Х.Баттулга: Эрчүүдийг нь 'нухаж' чадахгүй болохоор эмэгтэйчүүд рүү нь орж байна
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр үргэлжилж байна. Энэ үеэр сэтгүүлчдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга тодруулга өглөө.
Тэрээр хэлэхдээ “Тавантолгойг олон жилийн хугацаатай гаднынханд зарах гэж байсан булхайг нь илчиллээ хэмээн миний эргэн тойронд дах хүмүүсийг баривчилж шалгаж байна. Эрчүүдийг нь нухаж чадахгүй болохоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү нь орж байна. Нарийн бичгүүдээс юу гарах юм.
Намайг тойрсон хүмүүсийг шалгаад байгаа бол тэр асуугаад байгаад нь хариулъя гээд бүх юмыг нь аваачаад өгчихсөн. Тэнд бүх юм нь тодорхой байгаа. Шалгаад өөр юм гарахгүй болхоор өөр юм руу орж байна. Төмөр замаас юм гараагүй. Одоо цагдан хориог нь сунгах эсэхийг шийдэх гэж байна. Хараад хүлээж байя” гэв.
Түүнчлэн гишүүнтэй арав гаруй жил хамт ажиллаж байгаа нарийн бичиг Ш.Эрдэнэтуяаг өнөөдөр үүрийн 04:00 цагт баривчилжээ. Тэрээр “Түмэн хишигтэн” төслийн захирал юм.
Мөн шүүх хуралд 3 сарын 16-нд баривчлагдсан Г.Түвшинжаргалын нөхөр М.Мөнхбаатар ирсэн. Тэрээр “Цагдаа нар мэдүүлэг авна гээд аваад явсан. Бага хүүхэд маань ой 6 сартай хөхүүл. Хүүхэд л хамгийн хэцүү байна.
Ханиадтай, хатгаатай байсан хүүхэд их уйлахаар бүр хүндэрдэг юм байна. Бас аав нь хавдартай, харвачихсан хэвтрийн хүн байдаг. Нялх хүүхэдтэй охин нь хоригдож байгааг мэдвэл бие нь улам хүндэрнэ. Ийм л хэцүү байдалд байна” хэмээн энэ үеэр сэтгүүлчдэд хэллээ.
-
122.254.126.*
mn
2016-03-18 12:21
энэ юу л болоод байна даа?0 0 Хариулах