Улсын их хурал
ХҮНамын хоёр даргын алийг нь ч бүртгэсэнгүй
2016-03-18 06:07
ХҮНамын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд өмнө нь С.Ганбаатар өгсөн байсан. Гэтэл үүний дараа намын удирдах зөвлөл хоёр хуваагдаж нэг тал нь Б.Найдалааг намын даргаар сонгосон. Тиймээс Б.Найдалаа “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтээ мөн Улсын Дээд Шүүхэд гаргасан. Үүнийг өнөөдөр дээд шүүх хянан хэлэлцсэн боловч ХҮНамын 2 даргын алийг нь ч бүртгээгүй
байна. Учир нь Дээд Шүүхээс нэг намаас хоёр даргын нэр бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хуулийн 21.2-ыг зөрчиж байна гэж үзжээ.