Нийгэм
Таны амьдардаг орчинд ямар гэмт хэрэг их гардаг вэ?

2016-03-21 01:59
Цагдаагийн Ерөнхий Газраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, их гардаг газруудаар зорчихдоо анхаарал болгоомжтой байлгах зорилгоор гэмт хэрэг давтамжтай үйлдэгддэг цэгүүдийг газрын зураг дээр тэмдэглэн “Гэмт хэргийн цахим зураглал”-ыг хийжээ.
Уг төслийн ажил өнгөрсөн онд эхэлж, 12 сард нь туршилтаар нээгдсэн бөгөөд одооноос үйл ажиллагаа нь жигдэрч байнгын ажиллагаатай болсон байна.
Ингэснээр иргэн та crimemap.police.gov.mn цахим хуудсаар нэвтэрч, өөрийн гэр, ажлын байр болон байнга зорчдог газруудын хаягаа оруулж, тухайн орчинд ямар гэмт хэрэг их гардгийг харах боломж бүрдлээ.