Нийгэм
Түрээсийн орон сууцанд өнөөдрөөс бүртгэж эхэлнэ

2016-03-21 02:01
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсээр амьдрах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс 4 сарын 1 хүртэл бүртгэнэ.
Түүнчлэн хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд 03-р сарын 31-с 04-р сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой.
Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй, бүртгүүлэхийг хүссэн иргэдийн материалыг хүлээн авч бүртгэсний дараа сугалаагаар тодруулах юм байна. Сугалааг хэрхэн, хэзээнээс тодруулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид тухайн цаг үед нь хүргэх болно.