1,8 сая ам.долларын төслөөр нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах үйлдвэртэй болно
1,8 сая ам.долларын төслөөр нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулдаг үйлдвэртэй болно. Тодруулбал, “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах” төсөлд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо.
Үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 1.8 сая ам.доллар бөгөөд энэхүү үйлдвэр байгуулагдсанаар өөрийн орныг хийн түлшний эх үүсвэртэй болгох, түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, хэрэглэгчдийг экологийн цэвэр түлшээр хангах замаар агаарын бохирдлыг арилгах асуудлыг шийдвэрлэх боломжтойгоороо нийгэмд олон талын ач холбогдолтой юм байна.
Арга хэмжээнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь салбарын төлөөлөл, “Green trends” төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан, “Wuhuan Engneering” компанийн төлөөлөл оролцлоо.