Уул уурхай
'Олборлох салбарын орлого хуваарилалтын тогтолцоо' сэдэвт хэлэлцүүлэг болно
2016-03-22 01:29
'Олборлох салбарын орлого хуваарилалтын тогтолцоо' сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр НҮБ-ын байранд болно. Тодруулбал, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн санаачлага, санхүүжилтээр гүйцэтгэсэн 'Олборлох салбарын орлого хуваарилалтын тогтолцоо' сэдвээр хийсэн судалгааны ажлын зорилго, ололт, дүгнэлтийг танилцуулж, бодлогын зөвлөмж боловсруулах хэлэлцүүлэгийг зохион байгуулах юм байна.