Исламийн Улсууд Бруссель дэх террорист халдлагыг үйлдсэн гэж мэдэгдлээ
Исламийн Улсууд Бруссель дэх террорист халдлагыг үйлдсэн гэж мэдэгдлээ. Белгийн нийслэл Брюссель хотын Zaventem нисэх онгоцны буудал болон метронд гарсан хоёр дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар 30 хүн амь үрэгдэж, 198 хүн гэмтээд байна. Исламийн улсаас эх сурвалжийн мэдээ авдаг агентлагийн мэдээлснээр уг террорист халдлагыг Исламийн улс үйлдсэн гэж хүлээн зөвшөөрчээ. Тэд Бельгичүүдээс Сири болон Ирак дахь цэргүүдийнх нь эсрэг ажилласаных нь төлөө өшөө авсан нь энэ ажээ. Тэдний цэргүүдийн онгоцны буудал, метрогоор дэлбэрэх багаж зэвсэг ачсан тэрэг түрж яваа зураг медиа, твиттерээр тархаад байна. Брюсселийн тусгай албад гэмт халдлага үйлдэгсдийг эрэн сурвалжлахын хамт Франц болон бусад Европын зарим оронд аюулгүй байдлын онцгой нөхцөл байдал зарлажээ. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама “гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис зэрлэг дайралт хийсэн”-ийг хүчтэй буруушааж, “дэлхий терроризмын эсрэг нэгдэх ёстой” гэж мэдэгдээд, эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлэх ам өгчээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч “энэ бүхэнтэй зөвхөн хамтын хүчээр л тэмцэж чадна” гэж мэдэгдсэнийг үзвэл Ойрхи Дорнод, Европ дахь Исламийн улсуудыг тойрсон дайны гал улам ширүүсэх төлөвтэй байна.