Нийгэм

Бөө болдог шалтгаан “Эпилепси” өвчинтэй холбоотой

А.Сэвжид
2016-03-23 02:43

“Эпилепси” нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг. Нарийвчлан хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж энэ нь ухаан алдах болон унаж татах хэлбэрээр илэрдэг байна.

Харин манай улсад энэ төрлийн өвчний талаар ойлголт төдийлэн байхгүйгээс үүдэн нийгэмд ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах тохиолдол нилээдгүй байдаг аж. Учир нь олонхын дунд уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхдүүд бөө болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна. Уг өвчнөөр бүх насныхан өвчилдөг ч наснаасаа хамаараад өвчлөлийн шалтгаан нь өөр байдаг. Тухайлбал хүүхэд төрөхөд төрөлтийн явц нь удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн эсвэл багадаа өндөр халуурснаас болж өвчилдөг.

Харин 20-35 насанд биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл авах, зам тээврийн осолд орсны улмаас өвчилж болно. 60-аас дээш насанд бол даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж уг өвчин илэрдэг байна. Манай улсад давамгайлж байгаа шалтгаан нь ослын гэмтэл. Өөрөөр хэлбэл аливаа ослоос үүдэлтэй унадаг, татдаг өвчин нэлээд хувийг нь эзэлдэг.

Гэхдээ уналт таталт өгсөн хүн бүр эпилепси өвчтэй биш учраас ямар шалтгаанаар таталттай болсноо таньж мэдэх, түүнийгээ оношлуулах шаардлагатай. Тэгээгүйн улмаас уналт, таталт өгсөн гэхээр бөө болох ёстой гээд эмчилгээг зогсоож, хүүхдийг багад нь бөө болгочихдог тохиолдол маш олон.  Нөгөөтэйгүүр  өвчилсөн хүн өөрөө “эпилепси”-г сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг, автобус унаанд, олон нийтийн газар явахдаа, хайртай хүнийхээ, анги, хамт олныхоо дэргэд байхдаа уначих вий гэсэн байнгын айдастай байдгаас болоод сэтгэл санааны дарамтад давхар ордог байна.

Уг өвчнөөр дэлхийд 70 орчим өвчтөн байдгийн 80-85 хувь нь хөгжиж буй орнуудад байдаг бөгөөд манай орон ч үүнд багтдаг. Түүнчлэн эдгээр хүмүүс эдийн засаг, нийгэм, тусламж үйлчилгээний хомсдолтой байдалд байна гэсэн судалгааг Олон улсын эпилепситэй тэмцэх холбооноос гаргасан байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хамтарсан судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч байгаа эпилепситэй хүмүүсийн 69.9 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 13.1 хувь нь ажил эрхэлдэггүй, ажил эрхэлж байгаа хүмүүсийн 71 хувь нь өвчнийхөө улмаас ажлын байраа өөрчилсөн, 49.1 хувь нь ядуу гэж гарсан. Энэ нь манай улсад ч гэсэн ийм хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ муу байгааг давхар харуулж байгаа юм. Дэлхий нийтээр “Эпилепси өвчинтэй тэмцэх өдөр” энэ сарын 26-нд тохионо. 

 


  1. 66.181.178.* Зочин 2017-04-06 11:47
    Бөө болгон эпилепситэй байх гэсэн дүгнэлт жаахан ташаа байж болох юм. Хүн төрөлхтөн хүний тархины дөнгөж 5%-ийг л судалсан байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Гэтэл тархинд цахилгаан үүсч, бусад бие эрхтэнгүүдэд таталт хэлбэрээр мэдрэгддэг ийм л мэдрэлийн түр саатал юм. Ийм саатал үүсдэг хүн болгоныг сэтгэцийн өвчтөнд оруулж болохгүй. Энэ бол сэтгэцийн өвчин биш. Дэлхийд алдартай маш олон хүмүүс ийм мэдрэлийн сааталд ордог байсан ч тархиндаа сайн анхаарч, зөв амарч хооллож, ажил төрлөө хэвийн хүн шиг хийгээд харин ч хэвийн хүнээс илүү сэтгээд амжилт гаргасан тохиолдлууд зөндөө байна. Гэхдээ зөн билгийн тархинд мөн цахилгаан үүсч, хүний зөн билгийн мэлмийнд нөлөө өгч яагаад болохгүй гэж? Бас л нэг бодох асуудал. XXI зуун бол угаасаа л Бумбын эрин. Хий махбодтой. Хийсвэр сэтгэлгээ хөгжинө.
  2. 66.181.178.* Өвчтөн 2017-04-06 11:38
    Эпилепситэй өвчтэй хүмүүсийг коммунизмын үед бол шууд л сэтгэцийн хүнд хэлбэр гэж үзээд манай мэдрэлийн эмч нар шууд л Шар хад буюу СЭМҮТ-ын хурцын тасагт хүчээр хэвтүүлчихдэг байсан. Нэг талаараа тэд нар ийм өвчтөнгүүдийг гадуурхаж байгаа, нөгөө талаараа өөрсдийнхөө ажлаа хөнгөвчилж байгаа хэлбэр гэж би үздэг юм. Миний ээж ийм өвчтэй байсан. Түүнийг эмч нар буруу эмчилж байсныг би ойлгосон. Би жаахан байсан болохоор сайн ухаардаггүй байжээ. Одоо би өөрөө ийм өвчтэй болсон. Эмч нар ямар муухай гадуурхаж харьцдагийг би биеэрээ амсаж байна. Мэдээж бүгд биш. Одоо харин ч үг хэлэх эрх чөлөөтэй болсон энэ цагт би дарлуулахгүй гэж боддог юм...
  3. 202.55.191.* Аии шүү 2016-03-24 15:56
    Доломжлоод баагаараа.Аиишүү пидда мин
  4. 89.217.200.* zochin 2016-03-24 00:26
    Estoi yamarch mergejliin bus shal hudlaa medee bichij baihaasaa ichihed yanaa, erdoo 70 hyn, boliod ogooch delhii dayar heden sayaraa l iim ovchtei baidag shdee, shaltgaan ni olon yanz,,,sudalj baij bich.
  5. 133.11.72.* Doorhi humuus uursdiiguu hichee. 2016-03-23 16:29
    Mongol: Орос гээд орны нэрийг томоор бич. Өгүүлбэрээ дуусгаад цэг тавь. zochin: Жоохон биш Жаахан гэж бичдэг юм. Жоохон гэдэг чинь ярианы хэллэг. Бас асуух өгүүлбэрийнхээ ард асуултын тэмдэг тавь! Та байсан бол юу гэж гарчиг өгөх байсан бэ?
  6. 202.131.242.* Mongol 2016-03-23 11:22
    Гарчигаасаа илүү Монгол хэлийг маань алж өгчээ. Таталт, бүтэлт өгсөн гээд орос хэлний даёт гэж үгийг шууд махчилж буруу орчуулснаас үүдсэн балай хэллэг эх хэлэнд маань бүр нэг нэвширч гүйцлээ. "хөдөлмөрийн чадвар алдалттай" энэ одоо юу бэ? Хайран хэл минь, халаг гэж.... П....да гэдэг гадаад нэртэй нөхөр бичсэн байх
  7. 122.201.26.* zochin 2016-03-23 11:05
    Гарчигаа буруу өгсөн байна. Зайлшгүй нөхцөл, хүрэлцээтэй нөхцөл гээд юмнууд яриад байдаг даа. Тэрийг жоохон бодож байгаад оновчтой нэр өгвөл яасан юм бэ