Нийгэм

Брюссельд болсон дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй

А.Сэвжид
2016-03-23 03:45

Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотод өчигдөр болсон цуврал дэлбэрэлт холбогдуулж Гадаад хэргийн яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа.

Тус сэрэмжлүүлэгт “Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 9 цагийн орчимд Брюссель хотын олон улсын нисэх онгоцны Завентем буудал болон Европын Холбооны төвтэй ойролцоо орших Малбээкийн метроны буудалд цуврал дэлбэрэлт болж 30 хүн амиа алдаж, 230 орчим хүн гэмтээд байна.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулж Завентем нисэх буудлын бүх нислэгүүдийг цуцалж, Брюссель рүү орох гарах галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд галт тэрэг, метроны буудлуудыг хаагаад байна.

Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд монгол иргэд одоогоор байхгүй” гэдгийг Брюссельд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгджээ. Түүнчлэн дэлбэрэлт болсон газрууд болон олон нийтийн газраар явахгүй байхыг Бельгийн Вант Улсад оршин суугаа монгол иргэддээ Гадаад хэргийн яамнаас анхаарууллаа.

 


  1. 203.91.118.* asda 2016-03-23 13:26
    test
  2. 203.91.118.* asda 2016-03-23 13:26
    asdasd