Монголын Эдийн засгийн чуулган: “Сургамж, сорилт, шийдэл”
2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн Монголын эдийн засгийн чуулга уулзалт 2016 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Өнгөрсөн жилийн эдийн засгийн чуулганаар “Итгэлцэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол энэ жил “Сургамж, сорилт, шийдэл” гэсэн уриан дор зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд жилд дунджаар 1000 гаруй иргэний нийгэм, төрийн захиргааны болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцон өргөн сэдвээр санал бодлоо солилцдог.
Энэ жилийн хувьд Монгол улсын урт хугацааны бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, бизнесийн орчин зэрэг эдийн засаг нийгмийн бүх л чухал сэдвүүдийг хамрах аж.
Чуулганы хөтөлбөр урьдчилсан байдлаар