Нийгэм

Л.Гансүхийн ялыг бууруулж Б.Мөнгөнтуяаг цагаатгалаа

А.Сэвжид
2016-03-24 01:52

Өчигдөр Л.Гансүх нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Л.Гансүх онлайнаар оролцсон бол гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцож, хамт хэрэгт татагдаж байсан “Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү болон тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар өөрийн биеэр оролцсон юм. Шүүх хурал үдээс өмнө таван цаг орчим хуралдаж завсарлаад үдээс хойш 16:00 цагаас дахин хуралдаж шийдвэрээ гаргасан. Шүүхээс Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийн 3.6 болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа. Харин Б.Мөнхтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэрийг шүүх гаргалаа.