Оюунлаг залуусыг Европоос хайна
Хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлж, оюунлаг залуусын давалгааг бий болгох зорилготой “Залуу зохион бүтээгч” улсын уралдаан энэ удаа цар хүрээгээ тэлж Европ тивд сурч, ажиллаж амьдарч байгаа монгол залуусынхаа дунд зохион байгуулагдахаар боллоо. Тэмцээний эхний шатны шалгаруулалтыг ХБНГУ-д суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах бөгөөд нийслэл Берлин хотод дөрөвдүгээр сарын 3-нд болно. Бүтээлд тавигдах гол шаардлага нь хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн байх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн, байгаль орчны бохирдлоос урьдчилсан сэргийлэх зэрэг багтаж байгаа юм. Тав дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд өмнө нь Өвөрмонгол болон Улаан-Үдийн залуучууд ирж өөрсдийн бүтээлийн шандсыг сорьж байжээ.
“Залуу зохион бүтээгч-2016” улсын уралдааны Европын бүсийн шалгаруулалтын дэлгэрэнгүй удирдамжийг энд-ээс харна уу.