Нийгэм

'Хөрөнгийн зах зээлд хөл тавих нь' сургалт болно

Bolor Rose
2016-03-24 06:16

Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн нийгэмлэгээс сар бүр зохион байгуулдаг 'Хөрөнгийн зах зээлд хөл тавих нь' сургалтыг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Сургалтаар тус нийгэмлэгээс таван жилийн туршлагад үндэслэн боловсруулсан арилжаа хийх үр дүнтэй аргачлалыг зааж, туршлагаасаа хуваалцах аж. 

Тус нийгэмлэг нь сүүлийн гурван жил тасралтгүй ажиллаж иргэдэд мэдээлэл, судалгаа, сургалт хүргэж байгаа юм. Харин сургалтын хичээлийг заах багш нарын хувьд хөрөнгийн зах зээлд 8 дахь жилдээ арилжаа хийж байгаа, 4 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай, чадварлаг сургагч нар юм байна. 

Бүртгэл: 

Анги бүрдэлт: 30
Хэзээ: 3-р сарын 26
Үргэлжлэх хугацаа: 11:00-18:30
Хаана: Багшийн дээдийн Сонор плаза 9 давхар

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80190533, 90190053 дугаарт залгаж авна уу.