Нийгэм

'Эр зоригийн алдар' медалиар 'Ланд'-тай залуус шагнагдлаа

А.Сэвжид
2016-03-25 02:08

Хүчтэй цасан шуурганы үеэр Монголын “Toyota Hilux 4Runner Tacoma” болон “Ланд Круйзер Клуб” тэргүүтэй автомашин сонирхогчдын 10 гаруй клубын залуус сайн дураараа нэгдэж ОБЕГ-т хүн хүч, техникээрээ тусалсан. Тэгвэл онцгой үед иргэний эр зориг гаргаж, олон залууст үлгэр дуурайлал үзүүлсэн залуусыг МЗХ хүлээн авч, “Эр зоригийн алдар” медалиар шагналаа.  

Энэ үеэр тус клубын залуус “Хариу нэхээгүй тусыг маань үнэлж, энэ эрхэм хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна. Залуус бид хийхгүй бол өөр хэн хийх билээ гэсэн бидний бичигдээгүй уриа байдаг. Бид хаана хэрэгцээтэй байна тэнд хэзээд бэлэн”  гэдгээ илэрхийллээ. 

“Ланд Круйзер Клуб”-ын залуус цасан шуурганы үеэр “SOS” нэртэй ажиллагааг санаачилж, тэдэнтэй “Монголын бартаат замын авто спортын холбоо”, “Мицүбиши пажеро”, “Прадо”, “Хайлюкс” гэх мэт автомашин эзэмшигчдийн клубүүд нэгдэж, Онцгой байдлын аврах ажиллагаанд оролцсон Төв аймгийн Зуун мод сум, Айдсын даваа, Биокомбинат чиглэлд 47 автомашин, 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 98 машинтай, 240 орчим иргэний амь насыг аврахад туслалцааг үзүүлсэн билээ.