Дэлхийд

Ромын Пап дүрвэгсдийн хөлийг угааж үнслээ

Bolor Rose
2016-03-25 08:14

Ромын Пап лам Франсис загалмай, ислам, хинду шашинтай дүрвэгсдийн хөлийг угааж үнссэн зан үйлийг өчигдөр болсон Католик шашны арга хэмжээний үеэр хийжээ.  Ромын Пап 'Шашин соёл харгалзахгүйгээр хүмүүс бүгд нэг бурхны хүүхдүүд' хэмээн зарлаж уг зан үйлээ хийсэн гэнэ. 

Ромын Папд хөлөө үнсүүлэх эл зан үйлд дүрвэгсдийг төлөөлж  дөрвөн эмэгтэй, найман эрэгтэй оролцжээ. Эмэгтэйчүүд нь нэг Италийн католик, гурван Эритрейн загалмайтны дүрвэгч байжээ. Эрчүүдийн хувьд дөрвөн Нигерийн дүрвэгч католик, Мали, Сири, Пакистаны гурван муслим, Энэтхэгийн нэг хинду хүн байсан байна.