Спорт

Монгол залуугийн ялалт байгуулсан “SUPER BRAIN SHOW“ өнөөдөр гарна

А.Сэвжид
2016-03-25 08:16

БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй “SUPER BRAIN SHOW“-д Монголын Оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын Олон улсын хэмжээний мастер, өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх уригдан оролцож, Испани, Перу, Швед, Австралийн тамирчидтай хамт Х-Team буюу Дэлхийн багийг бүрдүүлэн Хятадын шилдэг багтай өрсөлдөн ялалт байгуулж чадсан. Тодруулбал Х-team буюу Дэлхийн баг зохион байгуулагч орны багийг 5-1 онооны харьцаагаар илт илүүрхэн ялалт байгуулж чадсан. Тэгвэл тус  тус шоу өнөөдөр орой 21:10-аас өмнөд хөршийн Jiangsu Tv-гээр  гарах аж. Дашрамд сонирхуулахад манай тамирчин Э.Энхмөнх дэлхийн багт Ази тивийг ганцаараа төлөөлсөн юм.

Телевизийн онлайн үзэх линк рүү энд дарж орно уу.