Нийгэм

Сэрэмжлүүлэг: Шалгалт нэрийдлээр хуурамч үнэмлэх ашиглан эмийн сангаас мөнгө залилжээ

Bolor Rose
2016-03-25 09:03

Хуурамч үнэмлэх ашиглан эмийн сангаас мөнгө залилжээ. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сараас 20-25 орчим насны үл таних эрэгтэй нь өөрийгөө “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” гэж танилцуулан хуурамч үнэмлэх үзүүлэн шалгалтаар явж байна гэх нэрийдлээр эмийн сангуудаас мөнгө залилан авчээ.

Тиймээс сэжигтэй тохиолдол илэрвэл Нийслэлийн Цагдаагийн газар (7012-1002) болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандана уу хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлж байна.