Нийгэм

Алслагдсан дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчсон зардлыг нь нөхөн олгоно

Bolor Rose
2016-03-28 02:18

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем өнгөрсөн 7 сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй зорчих цахим төлбөрийн карт олгож байгаа ч алслагдсан дүүрэг буюу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим картаа аваагүй байгаа ажээ. 

Тиймээс алслагдсан дүүргийн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим төлбөрийн картын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгохоор болсон байна. Мөн тус дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр 2016 оны 1 дүгээр улиралд зорчсон зардлыг нийтийн тээврийн газраас нөхөн олгох захирамжийг гаргасан байна.