Нийгэм

Фэйсбүүк, Интел компанид ажилладаг Монгол залуус туршлагаасаа хуваалцаж лекц уншина

Bolor Rose
2016-03-29 03:05

'Шинжлэх ухааны парк-МТ', 'Монголын эдийн засгийн форум'-тай хамтран 'Та дэлхийд гарахад бэлэн үү' чөлөөт ярилцлагыг өнөөдөр зохион байгуулна. Ярилцлагын зочноор 'Интел' компанийн программист Д.Энхтүвшин, Фэйсбүүк  компанийн программист О.Өлзийбаяр, "ICodice " компанийн захирал П.Амгаабаатар нар оролцож карьераа хэрхэн хөгжүүлж нэр хүндтэй компанид ажиллах вэ, салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар туршлагаасаа хуваалцах юм байна. 

Хэзээ: 2016.03.29 буюу Мягмар гарагт 17:30 цагаас
Хаана: Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи # 211 тоот / Компьютер вишн лаб /

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99063036 

Ярилцлагад оролцохыг хүссэн хүмүүс http://goo.gl/forms/lYOj2zsrEG линкээр бүртгүүлээрэй.