Засгийн газар
Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалтад авах тогтоолын төсөл өргөн барилаа
2016-03-29 04:16
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарын долоон гишүүн өргөн барилаа. Энэ үеэр тогтоолын төсөл санаачлагчид “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд болон Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахын тулд судалгаа хийж, үндэслэлийг боловсруулсан гэдгийг хэллээ. Хэрвээ уг тогтоолын төсөл батлагдвал тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу нийт тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх аж.
-
103.10.20.*
Зочин
2016-03-30 01:16
AM-n huulind oron nutagtai geree bna gej zaasan . ZD oron nutgiig tuluuluhuu ITH ni irgediig tuluuluhuu bodoh l asuudal0 0 Хариулах