Засгийн газар

Х.Баттулга, А.Гансүх нар өөрсдөө нарийн царигаар 'танк оруулах' төлөвлөгөөтэй байсан уу?

trends.mn
2016-03-31 03:39

Шинэ төмөр замыг БНХАУ-ын Төмөр замын яамтай хамтран барьж, талууд 50, 50 хувийг эзэмших  утга агуулга бүхий гэрээний хуулбар олон нийтийн сүлжээнд тархаад байна. Олон нийтийн сүлжээн дэх хувилбараар бол гэрээнд Хятадын тал болон Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг төлөөлж А.Гансүх нар гарын үсэг зуржээ. 

Х.Баттулгын хүн гэгдэх А.Гансүх бол Тавантолгойн уурхай болон төмөр замыг тодорхой хугацаагаар Шинхуа тэргүүтэй хамтарсан консорциумд шилжүүлэх  тендерийн хэлэлцээрийг эсэргүүцэж байсан гол хүмүүсийн нэг юм. Тавантолгойн хэлэлцээрийг эсэргүүцэгсдийн нэг гол аргумент нь хэрвээ нарийн цариг тавих юм бол Хятадууд танктай цэрэг ачиж орих эрсдэл ч бий гэсэн геополитикийн "сүрдүүлэг" байсан билээ. Харин ийм гэрээ хийгдсэн нь үнэн бол Шивээ Хүрэн, Нарийн Сухайт чиглэлийн төмөр замыг 1435мм өргөнтэй нарийн царигаар барихаар заасан байгаа нь хачирхалтай. Х.Баттулга, А.Гансүх нар өөрсдөө нарийн царигаар 'танк оруулах' төлөвлөгөөтэй байсан уу, ийм гэрээ хийгдэж байсан нь үнэн эсэх талаар эх сурвалжууд өөрсдөө үндэслэлтэй тодруулга, тайлбар хийх цаг болжээ. 

 


 

 


  1. 202.70.46.* Зочин 2016-03-31 12:48
    Хмм арай дэндүү юмаа