Уул уурхай

“Эрдэнэс Монгол” Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ байгууллаа

N.Nola
2016-04-01 04:16

“Эрдэнэс Монгол” буюу Оюутолгойн Монгол талын хувь, Эрдэнэс Таван Толгой ХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн хувьцааг эзэмшдэг төрийн өмчит компани Азийн Хөгжлийн Банктай техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ байгууллаа. Төслийн зээлийг компанийн үйл ажиллагааг сайжруулж, ашигтай ажиллуулах, менежментийг чадавхижуулах зорилгоор авч байгаа аж. 35 сая долларын зээлийн санхүүжилтийг нэн таатай нөхцлөөр буюу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хэлбэрээр хийжээ. Төсөл хэрэгжсэнээр “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч, 2016-2024 онуудад 2,0 их наяд төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 825 тэрбум төгрөгийн бусад татвар, 518 тэрбум төгрөгийн ногдол ашиг буюу нийт 3,3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.


  1. 202.21.119.* Зочин 2016-04-01 14:27
    Энэ маш зөв шүү. Аливаа юмнаас муу муухайг нь харахаа больцгооё л доо. Бүх охин компаниудыг нь хараад байхад жилээс жилд ямар ч ашиггүй ажилладаг. Олон улсын хэмжээнд ажиллахын тулд олон улсын стандартыг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Одоо үр дүнг нь хараад л сууж байя даа. Амжилт хүсье...