Маргааш нээлтээ хийх хаврын чуулганаар юу хэлэлцэх вэ ?
Хоёр сар гаруйн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусах З.Энхболдын танхим хамгийн сүүлийн хуралдаан маргааш нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас олны анхаарлыг татаж байгаа нэг хууль нь Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл. Уг хуулийг баталсан тохиолдолд жилд олгогддог төрийн одон медалийн тоо 2-5 дахин буурах боломжтой хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаад байгаа. Төсөлд тусгагдсанаар Улсын баатар цолыг таван жилд нэг удаа, нэг хүнд, Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүнд, Гавъяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүнд олгох зэргээр тусгажээ.
Хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна:
1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;
11/Худалдааны тухай хуулийн төсөл;
12/бусад.
Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар УИХ-ын дарга захирамжиндаа заасан юм.
-
203.194.114.*
G
2016-04-05 00:16
Lalarin hulgaichuud suulin udaa huraldaad delhiigees zailtsgaa0 0 Хариулах