Дэлхийд

ЭРЭН СУРВАЛЖЛАХ: Путины туслахууд гадаад дахь оффшор дансанд 2 тэрбум доллартай

trends.mn
2016-04-04 03:38

Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн баг Ням гарагт Путины туслахууд  хоёр тэрбум долларыг гадаад дахь оффшор дансанд шилжүүлсэн гэж мэдээллээ. Сэтгүүлчдийн багийн дэлгэж тавьсан тус баримтад 200 гаруй улс, бүс нутгийн улстөрч, удирдагчдын е-мэил, санхүүгийн тайлангууд, пасспорт, бусад корпорацын дата зэрэг 40 гаруй жилийг хамарсан 214,418 төрөл, 11,5 сая мөр дата багтаж байна. Уг баримтууд бизнес болон хувь хүмүүсээс Хонконг, Миами, Зүрих зэрэг 35 хот улсуудын оффшор дансанд мөнгө байршуулах ажлыг хийдэг  Mossack Fonseca & Co Панамын хуулийн фирмийн дотоод сүлжээнээс гарсан баримтууд ажээ. Баримтыг эрэн сурвалжлах, мэдээлэх ажилд Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум болон Германы Süddeutsche Zeitung сонин, бусад хэвлэл мэдээллийн 100 гаруй суваг хамтарч ажиллажээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн том хамтын ажиллагаа болох энэ операцид оролцсон сэтгүүлчид 25 хэлээр хоорондоо харилцсан гэж тайланд дурдсан байв. Дэлгэрэнгүй жагсаалт, компани, хувь хүмүүсийн нэрийг тавдугаар сарын эхээр нийтэд ил болгох аж.

Washington Post


  1. 43.242.243.* Зочин 2016-04-04 18:57
    Манай Баярцогт Элбэгдоржийнх хэр их гэжийнэ
  2. 202.21.113.* Мими 2016-04-04 15:47
    Ёог ёог