Н.Алтанхуяг: Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр өмнө нь УИХ бие даасан шийдвэр гаргаж байгаа эсэх нь эргэлзээтэй болсон тул хаалттай хуралдан төрд нүүрлэсэн хямралыг хэлэлцэх санал гаргаж байсан юм.
Тэрээр монгол улсын эдийн засгийн биш шударга ёсны хямралд өртсөнийг онцлов. “Авилгатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхийлөгч байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна. Гэвч ардчиллыг хамгаалах цаг болсон тул би энэ мэдэгдлийг хийж байна” гэж хэллээ.
Түүнчлэн тэрээр үргэлжлүүлэн “Хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжсээр байна. Цаашид ч улам хүчирхэгжинэ гэдгийг анхааруулж байна. Тэд Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүсэл, зоригийг мохчин дарж байна. Мөн их өрийн нэрээр иргэдийг айдаст автуулж байна. Төрийн албан хаагчдыг хохироох нь олширч, Хуулийн нэр барьж шорон гянданд хорих явдал ихэслээ. Тэд Монголыг хувааж идэхээр санаархаж байна” гэв.
-
59.153.112.*
Зочин
2016-04-05 20:27
БОЛЬЁ ОО0 0 Хариулах
-
202.9.41.*
Зочин
2016-04-04 13:24
bravo0 0 Хариулах
-
202.9.41.*
Зочин
2016-04-04 13:24
oo zaza0 0 Хариулах