Засгийн газар

Ерөнхий сайд ‘Азийн хөрөнгө оруулалт’-ын чуулганд гол илтгэгчээр оролцоно

А.Сэвжид
2016-04-04 07:20

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.  

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 4 сарын 5-8 өдрүүдэд БНХАУ-ын  засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт зохион байгуулагдах “Азийн хөрөнгө оруулалт"-ын чуулга уулзалтад оролцохоор болжээ.

Жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдыг ерөнхий илтгэгчээр урьжээ. Энэ нь тус чуулга уулзалтын гол зочин болж оролцож байгаагийн гол илрэл аж.

Чуулганд оролцох Ерөнхий сайдын хувьд монголынхоо эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал болон засгийн газраас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа гэдгийг Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг хэллээ. “Азийн хөрөнгө оруулалт”-ын чуулга уулзалтад  өмнө нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Тайланд, Малайзын ерөнхий сайд болон Европын холбооны ерөнхийлөгчид гол илтгэгчээр оролцож байжээ. Дашрамд дурдахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус чуулганд зөвхөн оролцохоос гадна Хонг Конг болон Монголын хоёр талт уулзалт хэлэлцээрийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.


  1. 202.21.109.* Ганхуяг 2016-04-07 16:16
    Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.
  2. 202.21.109.* Ганхуяг 2016-04-07 16:17
    Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.