Нийгэм

ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт долоон настай хүүгийн амийг аварлаа

А.Сэвжид
2016-04-05 06:14

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд мориноос унаж толгойн чамархайн хэсэг цөмөрч амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан 7 настай хүүд ГССҮТ-ийн мэдрэлийн мэс заслын эмч нар газар дээр нь ирж хагалгаа хийн амь насыг нь авран энэхүү гэр бүлд азжаргал авчирсан сайхан үйл явдал болжээ. Тус эмнэлэгийн эмчилгээний багт мэдрэлийн мэс заслын эмч Содбилэг, унтуулгын эмч Ариунболд, мэс заслын сувилагч Пунцагаа, унтуулгын сувилагч Мөнхүндэс, уолооч Бүрнээ нар багтан амжилттай ажиллажээ.