Нийгэм

“Монос групп” ХӨСҮТ-д 15,0 сая төгрөгийн витамин, эм эмнэлгийн хэрэгсэл өглөө

А.Сэвжид
2016-04-06 06:42

Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд  24 цагийн турш цаг наргүй ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 466 нь халдварт өвчний улмаас, эдгээрийн 430 нь Улаан-бурхан өвчнөөр өвчилсөн хүмүүс хэвтэн эмчлүүлж байна.

Харин өнөөдөр тус эмнэлэгийн эмч ажилчдад зориулан Витаминжуулалтын аяны хүрээнд “Монос групп”-ээс 15,0 сая төгрөгийн үнэ бүхий Дархлаа дэмжих витамин, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, урьдчилан сэргийлэх хэрэгсэл болон бусад хэрэгцээт зүйлсийг буцалтгүй хэлбэрээр тусламж болгон өглөө.

Уг үйл ажиллагааны үеэр Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Манай улсын хувьд Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжээд удаагүй хэдий ч эрүүл мэндийн салбарт амжилттай биеллээ олж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү эм хангамжийн байгууллагаас хандив гардуулж байгаа  арга хэмжээ юм” гэж хэлжээ.

Монос групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр  Витаминжуулалтын аяныг өрнүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил Улаан бурхан халдварт өвчинтэй тэмцэж байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажиллагсдад болон  эмчлүүлэгчдэд зориулан ийнхүү хандив, дэмжлэг үзүүлж байгаа юм.