Нийгэм

Жагсаалд оролцогч ГУТАЛнууд юу өгүүлнэ вэ ?

А.Сэвжид
2016-04-07 02:02

Дэлхийн олон оронд зохион байгуулагдаж байсан гутлын чимээгүй жагсаалыг МЗХ-оос анх удаа зохион байгууллаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх улам бүр хумигдаж, хүний эрх зөрчигдөж, иргэдийн амьдрал улам бүр доройтож, түүний оронд цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгууль ногдуулах зэрэг үгс л илүү хүчтэй сонсогдох болсон нь хатуу үнэн. Харин энэ бүх айдас гуталд байхгүй гэж МЗХ-аас зохион байгууллаж буй “Гутлын жагсаал”-д оролцогчид хэллээ.

Жагсаалд “нэгдсэн” гутал бүрийн цаана хэлэх санаа, тулгарсан асуудал байгаа бөгөөд хүний эрх, өнөөгийн нийгмийн өнгө төрх гээд олон зүйлийг харж болно гэв.

Дэлхийн олон улс оронд энэхүү хэлбэрийг жагсаалыг зохион байгуулагдаж байжээ. Тухайлбал Францын Парис хотноо олон зуун мянган иргэд гутлын тайван жагсаал зохион байгуулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг нэлээд татаж чадсан. Учир нь үг хэлэх, чангаар хашхирах, нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийг турхирсан жагсаал нь нийгэмд хортой. Харин эсрэгээрээ энэ хэлбэрийн чимээгүй жагсаал нь хамгийн үр дүнтэй болдог гэдгийг хэлж байлаа.

Жагсаалд оролцогч гуталнууд юу өгүүлнэ вэ ?