Улсын их хурал

АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийдэхгүй

А.Сэвжид
2016-04-08 07:52

АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдэгдэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлэг хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулан, гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн нь шууд харагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж, ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдан бутаргахыг оролдсон санаа агуулсан байна. МАН-ын бүлгээс АН-ын даргыг улсаа өрийн дарамтад оруулсан гэсэн байна. Үнэндээ МАН-ын үед харин ч авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийг тэтгэсэн бодлого явуулж байсан. АН-ын үед авсан бүтээн байгуулалт нь болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн үнийг өрөөндөө тогтоосон гэж шаардлагадаа хэлжээ. Үнэн хэрэгтээ ард түмэндээ хямд, бага хүүтэй зээлээр орон сууц олгох нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн удаа тооцуулахад ч бэлэн байна” гэж хэллээ.

Харин АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлыг зориудаар тасалдуулж байсан. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой. Өнөөдрийг хүртэл ямар ч акц үзүүлээгүй байж байснаа сонгууль дөхөж байхад шаардах бичиг хүргүүлж байгаа нь авцалдахгүй байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга бол олонх цөөнх гэж ялгах эрхгүй. Гишүүдийн үг хэлэх эрхийг хааж боосон ч зүйл байхгүй. Хаа хамаагүй зүйлийг хамж шимээд яриад байдаг гишүүд зөндөө байдаг. Түүнийг нь зөв чигтэй удирдах гэсэн оролдлогыг үгүйсгэж болохгүй. Зарчмын шаардлага тавьсан хүнийг огцор гэж шаардаж байгаа МАН-ын увайгүй үйлдэлд хэлэх үг олдохгүй байна” гэсэн юм.

Түүнчлэн МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн. Энэ тухай АН-ын бүлгийн дарга “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсаны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэж хэллээ.

 

 


  1. 122.201.31.* Алимаа гарч иржээ 2016-04-20 20:24
    МАН-ын Алимаа ичээнээсээ гарсан байна. Энэ нөхөр чинь Налайхын Ш.Ганбайгал гэдэг алдартай явдалтай хүүхэнтэй яваад оронд нь байр, Хан-уул дүүргийн шагнал, ёс зүй хариуцсан мэргэжилтэн болгосон ш дээ. Явдалтай хүүхэн ёс зүй хариуцна л гэнэ шүү. Ажлаа бүтээхийн тулд нөгөө хүүхнээ эрчүүдтэй унтуулдаг. Энэ хүүхэнд ахиухан мөнгө өгвөл хэнтэй ч нөхцөж чадна. 99051256 билүү 99055612 билүү утсаар залгаад мөнгийг нь сайн өгвөл янцаглаж өгнө дөө энэ хүүхэн
  2. 182.160.1.* CHIN YNEN 2016-04-08 17:19
    yag uursduu shiidej haragdaach