Засгийн газар

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд айлчилна

А.Сэвжид
2016-04-11 03:24

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсоор айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхана гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.