'Баянголын эргэн тойронд: '500 цагдаа нэмж ирнэ'
Баянгол зочид буудал дахь Х.Баттулга гишүүний албан өрөөнд прокурорынхон нэгжлэг хийж, тусгайгийнхан хамгаалж байгаа хэргийн эргэн тойронд нэр нөлөө бүхий улстөрчид, спортынхон цугласан үймээн үргэлжилж байна. Дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүний эрхэнд хууль бусаар халдаж баривчилгаа хийх гэж байна гэсэн сэтгүүлчдийн мэдээллийн дагуу Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар хэргийн газар иржээ. Тэрээр "Ойрын үед цагдаагийн ажилтнуудын баривчилгаа хэрээс хэтэрч байна.
.Хүний эрхийг дээдэлсэн баривчилгаа явагдаж байгаа эсэхийг харахаар ирлээ" гэлээ.
Херо Энтертэйнмантын найруулагч Баатар 500 цагдаа нэмж ирж байгаа гэж ярьж байв. Азийн аваргад бэлдэж байсан жудогийн үндэсний шигшээгийн залуу тамирчид бүгд иржээ. Төрийн тусгайгийн машин ирсэн байгаа бөгөөд жудогийн тамирчид хаалгыг хааж зогсчээ. Дасгалжуулагч О.Балжинням, Н.Цагаанбаатар нар тамирчдын сэтгэлзүйд шууд нөлөөлж байна гэж хэлж байлаа. Нэгжлэгийн газар дээр Г.Уянга гишүүн, АН-ын Л.Эрхэмбаяр генсек, Н.Түвшинбаяр аварга нарын нэр нөлөө улстөрч, спортын хүмүүс цуглаад байгаа агаад тусгайгийн хамгаалалттай учир нэгжлэг хийж буй өрөөнд нэвтрүүлэхгүй байгаа аж.
Монголын Ардчилсан холбооны партизанууд мөн ирж
нийгэмд гарч буй баривчилгаа, хүний эрхийн зөрчлийг эсэргүүцлээ илэрхийлж байна.