ЦЕГ-ын дарга Р.Чингисийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэв
УИХ-ын гишүүн Х.Баттулга дөрөвдүгээр сарын 11-нд болсон үйл явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжавт өчигдөр хүсэлт хүргүүлжээ. Тэрээр тус хүсэлтдээ "ЦЕГ-ын Тусгай ажиллагааны дүрэм зөрчсөн уг ноцтой үйлдлийг анхааралдаа авч дээрх арга хэмжээг удирдан зохион байгуулсан ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье" гэжээ. Ингээд уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ ТАНАА
Хүсэлт гаргах тухай
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн өрөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Түмэн хишигтэн" ХХК, болон “Баялгийн хувь" ХК-д санхүүгийн үзлэг хийх нэрээр “Баянгол" зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа. Энэ үеэр Цагдаагийн тусгай хүчний 30 орчим тусгай ажилтан бүрэн зэвсэглэн хүч хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа.
Цагдаагийн тусгай тасаг үйл ажиллагаа явуулах тусгай дүрэмтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сард баталсан “Цагдаагийн өрөнхий газрын тусгай ажиллагааны газрын дурэм"-ийн нэгдүгээр хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар "Цагдаагийн өрөнхий газрын Тусгай ажиллагааны газар нь Монгол Улсын Үндсэн Хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрроризмтой тэмцэх хууль, Төррорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрэм болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн төррорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, барьцаалагдсан хүн, обьөкт, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох, гэмт этгээдийг баривчлах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, зарим албан тушаалтныг хамгаалалтад авах, онц байдал эарласан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал /онц нөхцөл/ гамшгийн үөд төрийн бусад хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг үзүүлэх.." зорилгоор ажилладаг байна.
Дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тусгай ажиллагааны газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын шууд удирдпага дор ажилладаг бөгөөд мөн дүрмийн 3.1.2, 3.1.4 болон 3.1.8-д зааснаар тусгай ажиллагааны газрын үйл ажиллагааг Цагдаагийн өрөнхий газрын дарга удирдан зохион байгуулж байна.
Гэтэл Цагдаагийн өрөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нь өөрийн баталсан дүрмийг зөрчин “Баянгол" зочид буудалд байрлах Түмэн хишигтэн" ХХК болон "Баялгийн хувь" ХК-иудад санхүүгийн шалгалт хийх нэрээр Цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа.
Компанийн энгийн ажилтан албан хаагчдын буюу энгийн иргэдийн эсрэг бүрэн зэвсэглэсэн Цагдаагийн тусгай хүчийг ашиглах ямар ч шаардлага үүсээгүй байхад Цагдаагийн дарга Р.Чингис албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн
Цагдаагийн тусгай тасгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зэвсэглэн ашиглалаа.
Зэвсэглэсэн тусгай хүчний албан хаагчид баг зүүн нүүрээ нууж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж, галт зэвсэг ашиглан миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо гэж үзэж байна.
Хэрэв надтай хамт УИХ-ын нэр бүхий гишүүд байгаагүй бол эсэргүүцэл үзүүлсэн гэдэг зохиомол орчин үүсгэж амь насанд халдахаар бэлтгэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж шалгуулах хүсэлт гаргаж байна.
Иймд Цагдаагийн өрөнхий газрын Тусгай ажиллагааны газрын дүрэм зөрчсөн уг ноцтой үйлдлийг анхааралдаа авч дээрх арга хэмжээг удирдан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье.
Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн Х.Баттулга
-
122.201.24.*
Zass
2016-04-13 20:21
Huviin companiig shalgalaa geed erh medlee hetruultsen uu? Ene odoo shalgaj boldoggui yaatsin huniin? Eruugiin huulind battulgaas oor huniig shalgaj bolno gesen zaalt baidgiim uu?0 0 Хариулах
-
202.21.109.*
mio
2016-04-13 11:59
lol0 0 Хариулах