Он гарсаар өдөр тутам тав хүртэл насны 4 хүүхэд эндэж байна
2016 оны эхний гурван сарын байдлаар нялхсын эндэгдэл 427 хүрсэн өнгөрсөн оны мөн үеийнхээс 106 буюу 33 хувиар өссөн гэдгийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 120-оор буюу 32.3 хувиар өсч 491 болсон байна. Өөрөөр хэлбэл он гарснаар өдөрт дөрвөн хүүхэд хорвоод амьдрах ховорхон боломжоо алдаж
, адил тооны гэр бүл чимээгүйхэн уйлж, гашуудаж байна. Бас өдөрт тав хүртэлх насны таван хүүхэд нас барж, гуравдугаар сард л гэхэд нялхсын эндэгдэл 183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 хүүхэд буюу 67.9 хувиар, тав хүртэлх насандаа 204 хүүхэд эндэж, 79 хүүхэд буюу 63.2 хувиар өсчээ.
Энэ талаар тодруулахаар "Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн үндэсний төв" дээр очсон ч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Яг ямар шалтгаанаар гэдгийг нь асуухад “Дарга битгий оруулаарай” гээд жижүүр нь халгаасангүй. Өмнөхөн нь хоёр телевиз ирээд мэдээлэл авах гэхэд өгөөгүй гэдгийг жижүүр хэлсэн юм. “Сонгууль” дөхлөө гээд дээр дооргүй хөөрч байхад Монголын минь үрс эндсээр байхад тоож анхааралдаа авахгүй байна. Хөхүүл хүүхэдтэй ганц эмэгтэй хориход саатуулагдахад амтай болгон нь очиж "хүүхдийн" эрх яриад байсан байж
дөнгөж төрсөн нялх үрсийн амины төлөө дугарах хүн алга уу?
-
85.179.170.*
Зочин
2016-04-14 05:04
Yana daa neeree arai chdee.deeguur hulgaichuud yasaa bulaatsaldaad zavgui. Ene 77d yer n mongol hunii yah n oogt hamaagui... bugsiig n zailuulah heregtei...bugd ter ordondoo baihad n gazar ongoigood gazriin gavaar tonilbol taarna...arai ch neeree...0 0 Хариулах