Нийгэм
Дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжлээ
2016-04-15 00:12
Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих болсон тухай Замын Цагдаагийн Газраас мэдээллээ.
Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас арван сарын 15-ны өдөр хүртэл Нийслэлийн иргэд замын хязгаарлалтыг тэлсэн бүсчлэлд 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй.