Хойд чиглэлийн замуудыг түр хугацаанд хаалаа
Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, УЦУОХ-ын газрууд шуурхай хуралдаж Төв аймгийн Баянчандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн чиглэл дэх хөдөлгөөнийг өнөөдрийн 11:00 цагаас маргааш өглөөний 09:00 цаг хүртэл түр хаахаар болжээ.
Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс өнөөдөр үйлчилгээнд гарах хуваарьт тээврийн хэрэгслүүдийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Өнөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар хур тунадастай, салхины эрч ширүүсэх мэдээ ирсэн тул дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн Хойд чиглэлд Тахилтын даваа цасанд боогдсоны улмаас 200 орчим тээврийн хэрэгсэл саатаад байна.
Урд чиглэлд даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг анхаарууллаа.