Улаанбурхан өвчнөөр өнгөрсөн гурван сард 59 хүүхэд энджээ
Он гарснаар нярайн эндэгдэл болон улаан бурхан өвчний дэгдэлт эрс нэмэгдэж маш олон хүүхдийн амь нас хохироод байгаа билээ. Энэ талаар Эрүүл мэнд спортын яамнаас албан ёсны мэдээлэл өглөө.
2016 оны эхний гурван сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 120 хүүхдээр нэмэгдсэн байна. Гэтэл олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр уг хоёр тоог нэмж иргэдэд мэдээлээд байгаа нь буруу гэдгийг Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.
Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тоо 2011 оноос хойш байнга өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл 2011 онд 346 бүртгэгдсэн бол энэ тоо тасралтгүй нэмэгдсээр 2014 онд 392, 2015 онд 371 тохиолдол болсон байна. Эдгээр тоо бол зөвхөн тухай бүтэн жилийн хугацаанд бүртгүүлсэн нь. Гэтэл 2016 оны эхний гурван сарын байдлаар 491 болон огцом өссөн нь олон нийтийн анхаарлыг татахад хүргэж байгаа юм.
Харин улаан бурхан өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоог оноор нь харьцуулбал 2015 онд нийт 23464 тохиолдол бүртгэгдсэн бол 2016 оны эхний гурван сарын байдлаар л гэхэд 13690 бүртгэгджээ.
Түүнчлэн 2016 он гарснаар улсын хэмжээнд нийт 16270 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Мөн энэ хугацаанд нийт тохиолдлоос 59 хүүхэд энджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 5-10 хувь нь энддэг байна. Түүнчлэн эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тарих нас болоогүй хүүхдүүд,
70 хувь нь архаг суурь, хавсарсан өвчтэй, тураал, цус багадалт, рахит, диализ, төрөлхийн дархлаа дутагдалтай хүүхдүүд эзэлж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт Улаан бурхан туссан 22 хүүхэд эмчлүүлж байгаагийн хоёр нь амьсгал дэмжих аппарат хэрэглэж байна. Бусдад нь одоохондоо аппарат ашиглах шаардлагагүй гэж үзэж байгаа. Гадуур мэдээлээд байгаа шиг аппарат хүрэлцээгүй, оргүйн улмаас буцаж нас барсан хүүхдүүд байхгүй.
Улаан бурхан вакциныг есөн сар хүрсэн хүүхдэд хийдэг. Тиймээс 0-8 сар хүртэлх вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвчилж нас барах тохиолдол хамгийн их байна. Бас рентгэнд харуулахад уушиг нь зүгээр байсан хүүхэд маргааш гэхэд маш хүнд хатгаатай, өмнөх өдрийн рентгэн зурагтай нь харьцуулахад хоёр өөр хүний уушиг шиг харагдахаар болсон жишээ олон байгаа аж. Улаанбурханы үүсгэгчийн эсрэг вирусыг устгадаг эм, бэлдмэл байдаггүй нь тархалт огцом өсөж байгаад нөлөөлдөг”гэж хэллээ.
Харин тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэлх уртасгасан цагаар ажиллаж байгаад өнөөдрөөс больж байна. Мөн нэг сараас эхэлсэн тархвар зүйн, эмнэл зүйн,эдийн засгийн гурван том багийг сайдын тушаалаар батлаад ажиллаж байгаа. Эдгээр багууд аймгуудад ажиллаж сургалт явуулан, зөвлөгөө өгч, эмчилгээ хийж байна. ХӨСҮТ-д эрүүл мэндийн сайдын тушаалаар шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж авах 300 000 сая төгрөгийг бүрдүүлээд Засгийн газарт оруулаад, худалдан авах газарт танилцуулаад шууд гэрээгээр худалдахаар шийдээд эхнээсээ аваад эхэлж байна” гэдгийг хэллээ.
-
185.12.131.*
Зочин
2016-04-17 00:51
Ils torchdiin huuhed ovdvol ymar hurdan arga hemgee avah bol. Ylanguya ebegiin Olon ach zée haraas0 0 Хариулах
-
50.134.83.*
Зочин
2016-04-16 18:29
Oorsdiigoo xamgaalsan too xeleed xogiin nobshnuud!!!0 0 Хариулах
-
108.31.85.*
Tsl
2016-04-16 12:25
Yooooy . Dain garch bgaa gazaraas aimaar yumaa!!! Yun said !!!! 21-r zuun shuu deee0 0 Хариулах
-
27.123.214.*
zochin
2016-04-15 18:10
Huuhed enduulehgui baih talaar ajluul yasiin bee ingej too zarlaj suuj baihaar. Yamar sain medee too barimt zarlaj bga bish de0 0 Хариулах
-
27.123.214.*
chinzo
2016-04-15 18:07
Endsen huuhduudiin too medeellej baij gavya baiguulsan hun shig yariad baisan . Umnuh oniihoos buursan ch geh shig. Neg ch huuhed enduulehgui baih uuregtei bizde0 0 Хариулах
-
202.9.40.*
Зочин
2016-04-15 16:33
Ta nar shudenz tooloogui shu naad statistikuudiin chin ard neg too ni ooriin chin huuhed bsn bol yah ve? Statistik nemegdtsen bolohoor olon niit shuugiad bn geh handlagatai ichdguin be.2 0 Хариулах