Иргэд УЛААНБУРХАН өвчний эсрэг хүчээ нэгтгэж байна
Иргэн Г.Ганбат болон Үндэсний өгөх өдөр ТББ-ын санаачлан явуулж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг ХӨСҮТ-д шаардлагатай эм тариа, эд зүйл нийлүүлэх хандивын аян үргэлжилж байна. Монголдоо буй иргэд, байгууллагуудаас гадна гадаадад амьдарч буй монгол иргэдээс, оюутнуудаас, мөн Д.Дагвадорж аваргын танил япон иргэдээс гээд хилийн чанадаас явуулж буй тусламжууд нэмэгдэж байна.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ-д очиж нөхцөл байдалтай танилцсан. Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж манай улсад ирсэн агаад өнөөдөр тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулах аж. Нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат, соруулгын 5 аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж иржээ.Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа эдгээр багаж ирснээр хүрэлцээ хангалттай болно гэж мэдээлж байгаа ч одоогийн байдлаар нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Иргэдийн хандивын хувьд ӨГӨХ ӨДӨР ХӨДӨЛГӨӨН" ТББ-ын Худалдаа хөгжлийн банкны 499 180 209 тоот дансанд хүлээж авч байгаа агаад, аяныг 7 хоног өрнүүлээд, хандивын орлого, зарлагыг нийт иргэдэд тайлагнах аж.
-
112.72.11.*
Зочин
2016-04-19 09:53
Lambaa odo yu hutsaad bga hugshin zunug we zailuulaach hudalaa medeelel uguud gaigui bna gej bsan BAKTSIN L HEREGTEI BNA DA DARAA DARAAGIINH NI TARHAAS SERGIILEN SHUU DE0 0 Хариулах