Дэлхийд

Канадын Ерөнхий сайд Ж.Трудогийн МЭДЛЭГ интернэтийг гайхшруулж байна

trends.mn
2016-04-17 19:19

Канад улсын Онтарио хот, Ватерлоо дахь Периметер Институтэд зохион байгуулагдсан арга хэмжээн дээр Канадын ерөнхий сайд Ж.Трудогоос сэтгүүлч 

"Би танаас уг нь квантум тооцооллын талаар асуух гэж байсан юм, гэхдээ Исламийн улсуудын эсрэг ажлаа хэзээ дахин эхлэх вэ гэж л асуухаас" гэх утга бүхий ёж асуулт асуужээ. Харин Трудо бодвол та хариулж чадахгүйгээс хойш гэсэн хандлагаар асуусан квантум тооцооллын талаар маш ойлгомжтой, дэлгэрэнгүй хариулт өгсөн нь Канадын залуу удирдагчийн IQ, мэдлэгийг интернэт ертөнцөд таниулсан трэнд мэдээ болж түгээд байна. 

Сэтгүүлчийн асуултыг сонсоод инээж, алгаа ташиж байсан сонсогчдод хандаж, тэрээр "Их энгийн" гэж хариултаа эхлээд

"Жирийн компьютерүүд 1 юм уу 0 буюу хоёртын систем юм. Харин квантум тооцоололд бол нэг битэд илүү цогц мэдээлэл багтаах боломжтой, энэ нь ч энэ төрлийн тооцооллыг илүү сонирхолтой, сэтгэл татам болгодог" гэж хариулжээ. Мөн тэрээр энэ сэдвээр яриулаад эхлэвэл өдөржин зогсохгүй шүү гэж нэмж хэлжээ. 

Англи хэлтэй уншигчид хариултыг эндээс сонирхоно уу.


  1. 202.21.112.* зочин 2016-04-19 09:01
    хаха. Манай Кёкшүзан бол телевизийн салбарын хөгжил асуухад нимгэн хавтгай гээл явж өгч байсан
  2. 202.21.109.* Зочин 2016-04-18 14:41
    анд сайн сайн, юм уншиж судалдаг хүмүүс бие биедээ их дотно байдаг юм, найз минь л гэсэн үг.