Дэлхийд

Хятадуудын бүтээсэн ИНТЕРАКТИВ РОБОТ үзэсгэлэнт Жиа Жиа

trends.mn
2016-04-17 19:43

Зүүн Хятадын Аньхүй мужийн нийслэл Хөфэй мужид байдаг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль бодит хүнтэй туйлын төстэй харагдах интерактив робот Жиа Жиаг танилцуулжээ.  Жиа Жиа түүнийг сонирхохоор ирсэн хүмүүст хандаж -Сайн байцгаана уу, намайг Жиа Жиа гэдэг гэж мэндлэх зэргээр хүнтэй харилцах интерактив үйлдэл хийх чадвартай. Түүнийг бүтээхэд 3 жил зарцуулсан агаад энэ төрлийн роботтой харьцуулахад нүдний хөдөлгөөн нь илүү амьд хүнтэй төстэй аж. Судалгааны багийн тэргүүн Чен түүнийг цааш нь хөгжүүлж "робот охин тэнгэр" болгож хувиргана гэж ярилцлага өгчээ. Жиа Жиад гоёлын шар даашинз өмсгөж, улаан ороолт нөмөргөж уламжлалт хятадын гоо сайхны элементүүдийг шингээж өгсөн байв.


  1. 122.201.31.* Жиа жиа 2016-04-18 18:37
    Эцсийн зорилго сээгс робот бүтээх тиймүү.Яагаад эр биш эмэгтэй хүн хуулбарласан робот бүтээгээд байна даа.Дашрамд хэлэхэд хятадад 40сая илүү эрэгтэй байдаг