М.Энхболд: Дөрвөн жилд баримтлах санамж бичгээ дөрөв хонолгvй өөрчилж байгаа тул итгэл алдарч байна
МАН-ын дарга М.Энхболд болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, эвсэх асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар бага хурлынхаа шийдвэр болон МАХН-тай эвсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАН-ын дарга Н.Энхболд: "Бидний ач холбогдол өгч, анхаарал тавьсан асуудал бол МАХН-тай эвсэж, нийлэх тухай асуудал байсан. МАХН-тай эвсэх тухай асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан зүйлд тохиролцож гарын үсэг зурсан. Энэ асуудлыг манай Удирдах зөвлөл хэлэлцээд манай намын санал цөөн орсон байгаа ч гэсэн ажлын хэсгүүдийн ажлыг үнэлж байна. Эвсэж сонгуульд орох асуудал нь эх орны эрх ашигт илүү нийцтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрч Бага хурлаар хэлэлцэж, эвсэх шийдвэрийг гаргахаар болсон. Үүнийг хэлэлцэж байх явцад МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Та бүхэнд жишээ хэлэхэд бид 80:20 гэж манай нам санал болгосон. МАХН 60:40 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Ажлын хэсгийн гарын үсэг зурсан баримт бичигт 33:67 дээр тохирсон. Тэгэхээр хэн нь хүлээцтэй, хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандаж байсан нь тодорхой харагдаж байгаа байх. Бидний дөрвөн жил удирдлага болгож авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй өөрчлөх санал тавьсанд итгэл алдарсан" гэлээ.
МАХН-аас орон нутгийн сонгуульд 70:30-аар, Засаг дарга, ИТХ-ын даргыг орон нутагт ялбал хоёр намаас сөөлжүүлж тавих саналыг МАН-ын талд танилцуулсан юм байна. Хэдийгээр сонгуульд эвсэж орж чадахааргүй болсон ч МАХН-ын гишүүд, дэмжигчдийн өмнө МАН-ын үүд хаалга нээлттэй байна гэдгийг онцолж байв. Цаашдаа хоёр нам эвлэж, нэгдэх асуудлыг ор тас орхихгүйгээр хичээл чармайлт гаргасан хэвээр байхыг МАН-ын удирдлагууд хэлж байлаа.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: "МАН дангаараа ямар нэг намтай эвсэхгүйгээр 2016 оны сонгуульд оролцох нь ойлгомжтой болсон.
Эцсийн мөч хүртэл, Бага хурлаа 2-3 удаа завсарлуулан байж эвсэх гэсэн хүлээлтэд хариу өгөх зарчим баримталсан. Харамсалтай байна. Олон зуун мянган гишүүн, дэмжигчийн маань 4-5 жил хүлээсэн зүйлийг улс төрийн зөвшилцөл, эвслийн механизмыг ашиглаж хийх гэсэн тохиролцоо, наймааны хэрэгсэл болж хувирах гээд байсан. Магадгүй хэт хүч тулгасан, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас эвсэх асуудал боломжгүй боллоо. МАН өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байгаа. Сонгуулийн бэлтгэлээ базааж, ялалтын төлөө ажиллах болно" гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: МАН-ын мөрийн хөтөлбөр өчигдөр 18:00 цагт батлагдаагүй байсан бол 17:00 цагт МАХН-ын мөрийн хөтөлбөр батлагдсан байсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүд тус тусдаа ажилласан. Мөрийн хөтөлбөрөө хэдийд яаж нэгтгэх вэ гэдгээ бол тохирсон байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодлыг шингээсэн, үүсээд байгаа асуудлыг шийдэх мөрийн хөтөлбөр болсон. Бид жилийн өмнөөс л бэлдэж боловсруулсан. МАН хүнийг нэгдүгээрт тавьдаг нам” гэв.
-Өчигдөр танай бага хурал 2-3 цаг завсарласан. Ингэхдээ Н.Энхбаяртай Төрийн ордонд уулзсан гэсэн мэдээлэл байна. Уулзаж юу ярилцсан юм бэ?
М.Энхболд: -Бид 16.00 цаг гэхэд эвсэх, эсэх асуудлаар хариу өгөөч гэсэн. Сонгуулийн хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж олгох цагийг тооцсоны дагуу 20-ны 17.30 цаг гэхэд бид эввэл хамтарсан мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой. бид хоёр өдрийн турш хэлэлцсэн мөрийн хөтөлбөрт Бага хурлын гишүүдийн гаргасан саналын тодорхой зүйлүүдийг тусгах шаардлагатай байна гэсэн. Ингээд бид 17.00 цаг хүртэл хүлээсэн. Ямар ч хариу ирээгүй учраас Бага хурлаа өндөрлүүлэх тухай ярьж эхлэн дотоод шийдвэрүүдээ баталсан. 18.00 цагийн үед манайд нэг бичиг ирсэн. Хоёр намын даргыг ажлын хэсгийнхэнтэй уулзуулах санал тавьсан. ингээд 18.00 цагийн орчимд өндөрлөх гэж байсан Бага хурлын үйл ажиллагааг зогсоож, 00.00 цаг хүртэл хүлээлгэсэн.
Төрийн ордонд очиж МАХН-ын ажлын хэсэг болон даргатай нь уулзсан. Уулзах хүсэлт тавьсан тал саналаа хэлсэн. Нэгдүгээрт, зөвшилцсөн зүйл дээрээ орж байгаа нэмэлт, өөрчлөлтүүдийг авч үзээч, орон нутагт манайх үнэхээр хүнд байна гэсэн. Хоёрдугаарт, 20-нд мөрийн хөтөлбөрийг заавал аудитын байгууллагад өгөх ёсгүй гэсэн. Гуравдугаарт, УИХ-д нэр дэвшүүлэхээр тохирсон тоонд тодорхой санал тавьсан. Үүнд пропорциональ хувилбараар нэр дэвшүүлэхээр МАХН-д ногдсон 10 суудлын зургааг нь жагсаалтын эхний 15-д заавал бичнэ. Тус намаас можаритар хувилбараар нэр дэвшүүлэх 15 хүн 48 тойргийн эхэнд сонголтоо хийнэ, дараагийн 33-т танайх хүнээ тавь гэсэн.
Энэчлэн дахин дахин нэмж санал тавьж байгаагаас үзэхэд МАХН-ын удирдлага ерөөсөө эвсэх талд хичээл чармайлт гаргах бодолгүй, асуудлыг улам хүндрүүлж байгаа нь биднийг хойш суулгах бодлого барьж байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Ингээд МАХН-ын даргатай уулзаж, санал бодлыг нь сонссон учраас сонгуулийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага 20-ны 17.30 цаг гэхэд мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өг гэж хэлчихээд байхад эвсэх гэж байгаа намынхаа удирдлагын үгэнд орж, цаг хугацаа хойшлуулж чадахгүй. Сонгуульд эвсэж ороод амжилттай оролцох нь чухал. Гэхдээ сонгуульд оролцох нь ялалтаас илүү чухал.
Орж чадахгүй бол ямар ялалт байх билээ. Тиймээс хуулийн ямар нэг зөрчилгүйгээр орох ёстой гэсэн байр сууриндаа хатуу байсан.
-Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар Төрийн ордонд тохиролцсон асуудлуудаараа мэдээлэл хийж байхад МАХН-ын дарга АН-ын даргатай уулзаж, ажлын хэсгийн дүгнэлтийг харуулан хэлэлцээр хийх маягтай явж байсан гэх мэдээлэл байна. Үүнд танай нам яаж хандаж байна вэ?
Ч.Хүрэлбаатар: Ч.Улаан гишүүний хамт мэдээлэл өгсний дараа МАХН-ын дарга АН-ын удирдлагатай уулзсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Та бүхэн санаж байгаа бол бид өчигдөр МАХН-ын ажлын хэсэгт бичиг хүргүүлсэн. Юуны түрүүнд,та бүхэн хэлэлцэж, тохирсон зүйлээсээ буцаж байна, МАН-тай хамтарч сонгуульд оролцохоо мэдэгдээд, санамж бичигт гарын үсэг зурсны дараа бусад намын удирдлагатай уулзаж, яриа хэлэлцээ хийгээд байгаа нь байдлыг тодорхой бус болгож байна гэсэн. Бид тэднийг уулзаж байхыг хараагүй. Гэхдээ бидэнд өгсөн хариундаа "Бидний бусад намтай уулзаж, ярилцсан зүйл нь МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй" гэсэн. Тэгэхээр тэд уулзсан, хэлэлцсэн зүйл байгаа байх гэж бодож байна.
-Ажлын хэсэг 10 удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрч чадсан. Энэ нь Н.Энхбаяр даргын оролцоо тэр хүртэл байхгүй байсан гэсэн үг үү.
Ч.Хүрэлбаатар: МАХН-ын ажлын хэсэг дотооддоо ажлаа хэрхэн зохион байгуулж байсныг мэдэхгүй. МАН-ын ажлын хэсэг уулзалт бүрийн үр дүн, хэлэлцэж ярилцсан зүйлээ намынхаа удирдлагад тухай бүрт нь танилцуулж, зөвшилцөж байсан.
-
122.201.31.*
Алимаа
2016-04-20 20:15
Энэ нөхөр чинь баз Алимаа батбаяртайгаа балласан даа. бүх мууг хийсэнв Алимаа нь Налайхын Ш.Ганбайгал гэдэг алдартай явдалтай хүүхэнтэй яваад оронд нь байр, Хан-уул дүүргийн шагнал, ёс зүй хариуцсан мэргэжилтэн болгосон ш дээ. Явдалтай хүүхэн ёс зүй хариуцна л гэнэ шүү. Ажлаа бүтээхийн тулд нөгөө хүүхнээ эрчүүдтэй унтуулдаг. Энэ хүүхэнд ахиухан мөнгө өгвөл хэнтэй ч нөхцөж чадна. 99051256 билүү 99055612 билүү утсаар залгаад мөнгийг нь сайн өгвөл янцаглаж өгнө дөө энэ хүүхэн0 1 Хариулах