Нийгэм

Улаанбурханы вакцин хийх тусгай цэгүүдийг байгуулна

Bolor Rose
2016-04-22 03:38

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Эх хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хүргэлээ. Одоогийн байдлаар дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажлыг 5 дугаар сард зохион байгуулах юм байна. 

Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэлжээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болох юм ажээ. 

 Улаанбурхан өвчлөл, нас баралтын мэдээллийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулан танилцуулсан байна. Үүнд: 
2001 онд өвчлөл-10677, нас баралт-7
2002 онд өвчлөл-2015, нас баралт-3
2003 онд өвчлөл-18, нас баралт-0
2004-2005 өвчлөл-0, нас баралт-0
2006-2009 өвчлөл-72, нас баралт-0
2010-2014 өвчлөл-0, нас баралт-0
2015 онд  өвчлөл-23464, нас баралт-
2016 он /04 сарын эхний долоо хоног хүртэл/ өвчлөл 15540, нас баралт-62  /0,3 хувь/