Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүллээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг илгээлээ. Тус албан бичигт Ерөнхийлөгчийн санал болгодог зарим албан тушаалтны томилгооноос татгалзах хуулийн төсөл санаачлах саналыг тавьжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдоогүй дараах албан тушаалтны томилгоонд оролцож байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, эрх үүрэгт хөндлөнгөөс оролцож, төрийн үйл ажиллагаа хэвийн явагдахад саад болж байна гэж үзжээ.
Үүнд:
-Төрийн албаны зөвлөлийн дарга,
-Сонгуулийн Ерөнхий хорооны хоёр гишүүн,
-АТГ-ын дарга, дэд дарга,
-ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 4 гишүүн,
-Хүний эрхийн комиссын гишүүн,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга зэрэг албан тушаалтныг томилоход Ерөнхийлөгчийг оролцох шаардлагагүй хэмээн үзэж уг албан бичгийг хүргүүлжээ.