Импортын 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмлээ
Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн
нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн эерэг үр дүнтэй байжээ. Тиймээс энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүллээ
.
Чанар, стандартын шаардлага хангасан энэхүү 100 гаруй нэр төрлийн барааг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа
төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой аж.
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.
Уг тогтоолоор Гаалийн татварыг нь нэмэгдүүлсэн бараа бүтээгдэхүүнд:
Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий, Өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог, Өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү,Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос, Бяслаг, аарц, Шинэ эсхүл хөргөсөн төмс, Шинэ эсхүл хөргөсөн улаан лооль, Ногоон сонгино болон сонгинын төрлийн бусад ногоо, Бөөрөнхий байцаа, Шар лууван, Шар манжин, Өргөст хэмх, давжаа өргөст хэмх болон барилгын материал, мод модон материал багтжээ.