Мөрдөн байцаах газраас тайлбар хийлээ
Өнгөрсөн Баасан гаригт буюу 04 сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Мөрдөн байцаах газраас тайлбар хийлээ. Тодруулбал Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 оны 04 сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны 04 сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй зарим асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу хийсэн мэдээлэлтэй нь холбогдуулан уг мэдээлэлд дурдагдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно” гэжээ.
-
202.70.46.*
Зочин
2016-04-25 18:35
Элбэгдорж л хийж дээ0 0 Хариулах