Нийгэм

П.Анужин 'Монгол тулгатны 100 эрхэм' нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд түр зогсоож байна

Bolor Rose
2016-04-26 03:28

"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч П.Анужин Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

П.Анужин "Монгол тулгатны 100 эрхэм" эхлээд таван жилд 50 нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэсэн байна. Юуны түрүүнд энэ нэвтрүүлэгт оролцож байсан хүмүүстээ баярлалаа. Энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Энэ үеэр "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж эцсийн дүгнэлт гаргажээ. Энэ мэдэгдэл дээр үндэслэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа гэдгийг онцлон хэлье.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны ямар нэгэн том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болж дүгнэлтээ гаргасан. Ийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болсноо мэдэгдэж байна. Санаачлагч гэх үг нь Монгол улсын оюуны өмчийн хууль дээр үндэслэгдэн хэлэгдэж байгаа нэршил" гэж хэллээ.

Тэрбээр мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өмнө хийж байсан нэвтрүүлгүүд телевизүүдээр цацагдах уу?

-Өдийг хүртэл хийгдсэн нэвтрүүлгүүд цацагдах байх. Харин "Монгол тулгатны 100 эрхэм" гэсэн нэрээр гарах шинэ нэвтрүүлэг Монгол Улсын Оюуны өмчийн хуулиар зохицуулагдана. 

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн бичлэг хийгдсэн үү?

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн анхны бүрэлдэхүүнээр бичлэг бичигдээгүй байгаа. 

-Зохион байгуулалттай хулгай биш байсан гэж та сая хэлсэн үү?

-Том бүлэглэл аваагүй, гадны халдлага өртөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байсан.

Тэгэхээр дотроосоо бичлэг алдагдсан гэсэн үг үү, Та ер нь юу гэж бодож байна вэ ?

Би өөрөө хууль цагдаагийн байгууллага биш учраас тэдний өмнөөс нь хариулах ямар ч эрх зүйн боломж байхгүй. 

-Hero Entertainment-ын Б.Баатар та хоёрын хооронд асуудал үүссэн гэж ойлгож болох уу?

-Дүрс бичлэг алдагдсанаас хойш хоёр дугаар гарахад анхны бүрэлдэхүүн ажиллаагүй. Хувийн ямар нэгэн таагүй харилцаа гэж битгий гуйвуулаасай гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын цагдаагийн дүгнэлт шинжилгээнд үндэслэгдсэн хэвлэлийн бага хурал. 

-Та яагаад Hero Entertainment-аас тусдаа мэдээлэл хийж байгаа вэ?

-Би мэдээгүй. Санаатай санаандгүй таарсныг хэлж мэдэхгүй байна. Энэ бол хувь хүн, санаачлагчийн зүгээс хийж буй хэвлэлийн бага хурал.